Visa

Монголоор (For English scroll down)

Визийн тухай мэдээлэл 

Улаанбаатарт суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллийн дагуу хуралд оролцогчид БНЧУ-ын улсын хилээр нэвтрэхийн тулд богино хугацааны (Шенгений) виз мэдүүлнэ. Европын Холбооны виз мэдүүлэх журмын дагуу виз мэдүүлэгч Шенгений бүсэд ордог нэгээс илүү улсад зорчих тохиолдолд аль улсад илүү урт хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаагаас шалтгаалж тэр улсын виз мэдүүлэх дүрэмтэй болохыг анхаарна уу.

Будапешт болон Прагад болох хуралд оролцохоор төлөвлөөд байгаа хүмүүс юу хийвэл зүйтэй вэ?

  • Унгар болон Чех Улсад зорчихын тулд нэг л виз мэдүүлнэ.
  • Юуны түрүүнд энэ хоёр улсын алинд нь илүү хоногоор зорчих гэж байгааг тооцоолно.
  • Унгар Улсад илүү хоногоор зорчих гэж байгаа бол Унгар Улсын ЭСЯ-нд Унгар, Чех болон Шенгений бусад орнуудад зорчих нийт хугацааг багтаасан виз мэдүүлнэ.
  • Нөгөөтэйгүүр, Чех Улсад илүү хоногоор зорчих гэж байгаа тохиолдолд Чех Улсын ЭСЯ-нд Шенгений орнуудад зорчих нийт хугацаагаар виз мэдүүлнэ.

Виз мэдүүлэхийн тулд БНЧУ-ын ЭСЯ-ны VFS Global Визийн төвийн цахим хуудсанд нэвтэрч цагаа авна.

VFS Global: https://visa.vfsglobal.com/mng/en/cze

Визийн төрөл сонгохдоо “Others” (бусад гэсэн үг)-г сонгох шаардлагатай болохыг анхаарна уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Урилга

Хурлын урилга олгохын тулд бидэнд төрсөн огноо, гадаад паспортын дугаар, гэрийн хаяг, ажиллаж буй байгууллагын нэр, хаяг, Чех Улсад зорчих хугацаа зэргийг мэдэгдэнэ үү.

  • Визийн мэдүүлгийн маягт

Визийн мэдүүлгийн маягтыг VFS Global Визийн төвийн цахим хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд, гаргацтай бөглөн гарын үсэг зураад виз мэдүүлэхдээ бүрдүүлнэ.

Жич: 21-р асуултыг бөглөхдөө Шенгений орнуудад зорчих зорилгод  „other“ гэдгийг чагтлаад Conference гэдгийг бичнэ:

Баруун цонхонд Шенгений орнуудад зорчих нийт хугацааг заана.

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт
  • Шенгений орнуудад зорчих нийт хугацааг багтаасан гадаадад зорчигчдын даатгал
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
  • Дансны хуулга
  • Онгоцны тийз (виз мэдүүлэхдээ тийзийн захиалга байхад хангалттай)
  • Зочид буудлын захиалга
  • авахуулаад удаагүй байгаа 2 хувь цээж зураг

 

Визийн хураамж: Шенгений визийн хураамжид 80 ЕВРО, VFS Global визийн төвийн үнэ тарифын дагуу үйлчилгээний төлбөр төлнө.

Та бүхэнд визтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд бидэнд нэн даруй хандана уу.

___________________________________________________________________

 

 

English

According to the information given by the Czech Embassy in Ulaanbaatar, conference participants need to apply for a short-term (Schengen) visa to enter the Czech Republic. Please note that according to the EU Visa code, if you travel to more than one country within the Schengen area, you need to apply for visa of the country, in which you intend to stay for the longest period.

 

What does that mean for those of you who plan to participate in the conferences both in Budapest and Prague?

  • You need only one visa for both countries
  • You should calculate first, in which of the countries you intend to stay longer.
  • If you plan to spend more time in Hungary, please apply at the Hungarian Embassy for Schengen visa that will cover thewhole period of your stay in the Schengen Area (Hungary, Czech, and whatever other countries you plan to visit).
  • Similarly, if you plan to spend more time in the Czech Republic, please apply at the Czech Embassy for Schengen visa that will cover the whole period of your stay in Schengen

 

In order to apply for a visa at the Czech Embassy, first book an appointment at the VFS Global (Visa Center) webpage:

VFS Global: https://visa.vfsglobal.com/mng/en/cze

Important: When selecting the visa type, choose “Others”.

 

Documents required for visa application: 

  • Invitation.

The official invitation letter will be provided by us. To write it, we ask you to kindly send us your birth date, passport number, home address, the address and name of your institution, and the time you intend to spend in the Czech Republic.

  • Visa application form – downloaded from VFS Global (Visa Center) webpage, filled and signed

Note: In 21 (Main purpose of the journey) in Visa application form, please check “other“ and write “Conference”:

In filling the duration of your visit, please write the whole period of your stay in the Schengen countries.

  • Valid passport
  • Travel insurance that covers the whole period of stay in the Shengen Area:
  • Employment confirmation letter
  • Bank statement
  • Round trip ticket  (a reservation is sufficient for the Visa application)
  • Accomodation booking
  • Two recent photos

 

Visa fee: Schengen Visa fee is 80 EUR + service fee according to the VFS Global Visa center’s tariffs

Should you have any questions concerning the visa application, please contact us as soon as possible.